Эрхэм Таныг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье.
Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн зорилтууд, нийслэлийн урт хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргаас цахим хөгжил, мэдээллийн технологийн талаар баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Нийслэлийн мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлж, инновацыг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд сурталгүй, ил тод цахим засаглалыг бэхжүүлэх чиглэлд олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авахад манай цахим хуудас чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Та энэхүү цахим хуудаснаас Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар, түүний эрхэм зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээ зэрэг холбогдох мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болохыг тэмдэглэж байна.
Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон Танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.ДАВААНЯМ