Төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах тухай /Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж/
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын ёс зүйн зөвлөлийн 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын ёс зүйн хорооноос 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын Ёс зүйн зөвлөл байгуулах тухай
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын ёс зүйн хорооноос 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын төлөвлөгөөний биелэлт
2018 онд байгуулагдсан ёс зүйн хорооны тушаал

     Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн

батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

 

1.Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн  зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалган тогтоох, төрийн албан хаагчийн ёс зүйн сахилга хариуцлагын чиглэлээр сургалт зохион явуулах үүрэг бүхий Ёс зүйн хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ёс зүйн хорооны дарга: Орлогч дарга
Гишүүд:

Захиргааны хэлтсийн дарга

Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга

Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:

Хүний нөөцийн мэргэжилтэн.

 

  1. Албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг сахиулах, урьдчилан сэргийлэх, ёс зүйн сахилга хариуцлагын чиглэлээр сургалт явуулах ажлын төлөвлөгөө батлуулж, жилийн эцсээр тайлагнахыг Ёс зүйн хороо /Орлогч дарга/-нд даалгасугай.

 

  1. Холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шударга, оновчтой, үнэн бодит дүгнэлт гаргах, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг мөрдлөг болгон ажиллахыг Ёс зүйн хороо /Орлогч дарга/-нд үүрэг болгосугай.

 

  1. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан 2016 оны А/13 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын ёс зүйн дүрэм 2021
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt