Байгууллагын эрхэм зорилго:

Бид мэдээллийн технологийн хөгжил дэвшил, оновчтой шийдлийг нэвтрүүлэн Улаанбаатар хотын хөгжлийн хурдасгуур байна.

Чанарын бодлого

Бид олон улсын жишиг, чанар стандарт, өөрийн орны онцлог соёл, иргэдийн соёл уламжлал, төрийн байгуулалтын онцлог хэв маягт тулгуурлан салбартаа манлайлагч, шинийг эрэлхийлэгч хамт олны тусламжтайгаар бизнес процессын дахин загварчлал, мэдээллийн систем, мэдээллийн технологийн шийдэл нэвтрүүлэх замаар нийслэлийн  иргэдийн сэтгэл ханамж бүхий ажиллаж амьдрахад таатай, ухаалаг, аюулгүй хотыг бий болгоно.

Стратегийн зорилтууд

  1. Иргэдэд тэгш, хүртээмжтэй, сэтгэл ханамжтай төрийн үйлчилгээг хүргэх хүрээнд бизнес процессын дахин загварчлал хийх замаар мэдээллийн системийн дэд бүтцийг бий болгох;
  2. Иргэдийн ажиллаж амьдрахад таатай ухаалаг, аюулгүй хотыг бий болгоход шаардлагатай техник, технологийн дэд бүтцийг бий болгох;
  3. Төрийн бодлого, шийдвэрт иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд технологийн шийдэл ашиглах, харилцааг шинэ түвшинд гаргахад чиглэсэн аливаа төсөл, хөтөлбөрийг боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх
  4. Салбарын хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх, чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлд чанарын шаардлага хангахуйц хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх;

2023 онд дэвшүүлсэн зорилт:

  1. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж түгжрэлийг сааруулах, төвлөрлийг багасгах, хяналт, удирдлагыг сайжруулах;
  2. Нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг нээлттэй ил тод болгох авилга хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчинг сайжруулах;
  3. Иргэдийн оролцоог нэмэгдүүлж Төрийн албан хаагчийн хариуцлага, дижитал соёлыг дээшүүлэх;
  4. Нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, бүтээн байгуулалтын ажлыг ил тод нээлттэй гүйцэтгэхэд технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх;
  5. Иргэдийн тав тухтай эрүүл аюулгүй орчинг нэмэгдүүлэх;

 

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt