Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалт (ТОПСИТ) амжилттай эхэллээ

 In Цаг үеийн мэдээ

Мэдээлэл технологийн үндэсний парк болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцтэй  хамтран Мэдээлэл технологийн практик ур чадварын ОУ-ын ТОПСИТ шалгалтыг Монгол улсад албан ёсоор 3 дахь удаагаа өнөөдөр буюу 4 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулж байна.

Шалгалтанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн нийт 22 шалгуулагч хамрагдаж өөрсдийн мэдлэг ур чадвараа сорьж байна.

Энэхүү шалгалтын онцлог нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практик ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт юм.

Тус шалгалтыг одоогийн байдлаар Филлиппин, Вьетнам, АНУ, Канад, Франц, Тайланд зэрэг улсад албан ёсоор авдаг ба шалгалтын хэлбэр нь 7 түвшинтэй, компьютерт суурилсан, технологийн болон бизнесийн гэсэн хоёр бүлэг бүхий нийт 65 тестийн асуултуудаас бүрддэг юм байна.

Шалгалтанд тэнцсэнээр ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ гардан авахаас гадна хамгийн өндөр оноо авсан 1 шалгуулагч БНСУ-д үнэ төлбөргүй туршлага судлах сургалтанд хамрагдах эрхтэй болох юм.

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt