Home » Мэндчилгээ

Мэндчилгээ

Нийслэлийн мэдээллийн технологийн газрын албан ёсны цахим хуудсанд зочилж буй эрхэм хүндэт та бүхэнд байгууллагын бүх ажилтан албан хаагчдын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

Нийслэлийн хэмжээнд дэвшилтэт мэдээллийн технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцаа холбооны чиглэлийн олон талт үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, дэмжихэд тус газрын эрхэм зорилго оршино.

Нийслэлийн Мэдээллийн технологийн  газар нь мэдээллийн технологийн талаарх төр, орон нутгийн бодлого, Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан мэдээллийн технологийн талаарх зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж Нийслэлийн удирдлагыг, өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон эцсийн шатны бодлого, зөвлөмжөөр шуурхай хангах замаар үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай цахим хуудас хэрэглэгч таны өмнө үргэлж нээлттэй байж, та бүхний хүсэн хүлээсэн мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах үүрэг хүлээн ажиллах болно. Мөн түүнчлэн цахим хуудсын цахим шуудангаар дамжуулан манайд хандан санал, хүсэлтээ шууд илэрхийлж болно.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

ГАЗРЫН ДАРГА                                       О.ЧИНЗОРИГ

scroll to top