Home » Онцлох мэдээ » ICT-ЕХРО-2017 үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 15-17-нд болно

ICT-ЕХРО-2017 үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 15-17-нд болно

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны есдүгээр сарын 15-17-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд ICT-Expo-2017 үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. 11 дэх удаагаа зохиогдож буй уг үзэсгэлэн энэ жил  “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор болох юм. Мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй, төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршдог билээ.

ICT-Expo-2017 үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахыг хүссэн байгууллагууд www.ictexpo.mn сайтаар орж, цахимаар бүртгүүлэн, шаардлагатай мэдээллээ авах боломжтой.

ICT-ЕХРО-2017 үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 15-17-нд болно Reviewed by on . Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 20 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 20 Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top