Home » Онцлох мэдээ » 99 настай буурайд хотын даргын мэндчилгээг уламжиллаа

99 настай буурайд хотын даргын мэндчилгээг уламжиллаа

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С. Батболд   нийслэлд амьдарч байгаа 98, 99  насны сүүдэр зооглож байгаа 56 ахмад настанд   мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүлж байна.   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга болон агетлагийн дарга нар ахмад настаны гэрт нь очиж, хотын даргын мэндчилгээг уламжилж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд Сонгино-Хайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн, өндөр настан Б.Сонинпил гуай  энэ жил 99 нас хүрч байна.   Өндөр настан Б.Сонинпил буурайг хүндэтгэн НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан, НМТГ-ын Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Батжаргал  нар хотын даргын мэндчилгээг уламжилан хүндэтгэл үзүүллээ гэж  нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

99 настай буурайд хотын даргын мэндчилгээг уламжиллаа Reviewed by on . XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С. Батболд   ний XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С. Батболд   ний Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top